Хэрхийн гаралтай үений үрэвсэл, хайрст үлдийн улмаас үүссэн үений үрэвсэл, өсвөр үеийн үений архаг үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин), тулайн шалтгаант үений үрэвсэл, Рейтерийн өвчний үеийн үений үрэвсэл, зөөлөн эдийн хэрхийн гэмтэл, захын үе ба нурууны нугаламын остеоартроз, ялангуяа ёзоорын хам шинжүүд, тендовагинит, периартрит, бурсит, булчин өвдөх, үений хүүдийн үрэвсэл.Бага болон дунд зэргийн хүчтэй өвдөлтийн хам шинжүүд:Мэдрүүлийн өвдөлт, булчингийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвслээс шалтгаалсан өвдөлтийн хам шинж, мэс заслын дараах өвдөлт, толгойн өвдөлт, мигрень, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, умайн дайврын үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл, шүдний өвдөлт, бөөрний болон цөсний колик.Чих, хамар, хоолойн илэрхий өвдөлтийн хам шинж бүхий халдварт-үрэвсэлт өвчний үеийн цогц эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ (фарингит, тонзилит, отит). Халуурах хам шинж Диклофенакийг шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэх ба даамжрах явцтай өвчинд нөлөөлөхгүй.