1. Дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
» Хэрэв өвчтөн катехоламины бүлгийн эм (эпинефрин, изопротеренол г.м.) хэрэглэж байгаа бол
» Хэрэв өвчтөн энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг буюу харшилтай бол
2. Дараах тохиолдолд маш болгоомжтой хэрэглэх ёстой.
» Хэрэв бамбай булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхижилтэй (гипертиреоз гэнэ) үед (эмгэг шинжүүд улам ихсэх магадлалтай тул).
» Артерийн даралт ихтэй хүмүүс (даралт улам ихсэх магадлалтай тул). » Зүрхний эмгэгтэй хүмүүс (зүрх дэлсэх ба зүрхний хэм алдагдах магадлалтай). » Чихрийн шижинтэй өвчтөн (цусан дахь саахар ихсэх, саахарын нийлэгжилт нэмэгдэх магадлалтай).
» Атопийн дерматит буюу шалтгаан тодорхойгүй арьсны үрэвсэл (эм наасан хэсэгт арьс улайх, загатнах магадлалтай).
» Өндөр настай хүмүүст (“Өндөр настны хэрэглээ” хэсгийг үзнэ үү).
Ерөнхий анхааруулга
1. Энэ бэлдмэлийг бронхийн багтраатай хүмүүсийн амьсгалын замын өвчнийг эмчлэх зорилгоор бүү хэрэглэ. Гэхдээ стеройд болон теофиллин гэх мэт эмтэй хавсарсан эмчилгээг өвчтөний шинж тэмдэг дээр үндэслэн шаардлагатай үед нь маш болгоомжтой хийж болно.
2. Хэрэв өвчтөнд илэрч байсан эмгэг шинжүүд арилсан бол энэ зааварт бичигдсэн хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэхгүйгээр эмчилгээг зогсоож болно.
3. Бага насны хүүхдүүдэд энэ бэлдмэлийг хэрэглэх аргыг сайн тайлбарлаж өгөөд, эмчилгээний явцад хянамгай ажиглаж байх хэрэгтэй.
4. Эмийн тун хэтэрсэн тохиолдолд зүрхний хэм алдагдах тэр ч байтугай зүрх зогсох эрсдэлтэй тул тунг хэтрүүлэхээс болгоомжил.
5. Бронхийн багтраатай хүнд бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд багтраа сэдэрч болзошгүй тул сэдэрсэн тохиолдолд бүгино хугацааны үйлдэлтэй бета-2-антагонист эмийг цацлагаар хэрэглэх хэрэгтэй. Мөн өвчтөнд авах арга хэмжээний талаар болон эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй болохыг урьдчилан сануулсан байх хэрэгтэй.
БУСАД ЭМТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ
1. Тулобутерол ба катехоламинуудыг (эпинефрин, изопротеренол г.м) хамт хэрэглэж огт болохгүй. Учир нь эдгээр эмүүд бүгд симпатик мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй учраас тэдгээрийн үйлдлүүд нийлбэржсэний улмаас зүрхний хэм хүчтэй алдагдаж, зүрх зогсох хүртэл аюулд хүргэх эрсдэлтэй.
2. Тулобутерол ба ксантины бүлгийн (теофиллин, аминофиллин, дипрофиллин г.м) эмүүдийн аль аль нь калиг эс рүү их хэмжээгээр оруулах тул цусан дахь калийн хэмжээг эрс багасгаснаас зүрхний хэм алдагдахад хүргэнэ. Тиймээс маш болгоомжтой хэрэглэх ёстой.
Стероидын бүлгийн (преднизолон, бетаметазон, гидрокортизон г.м) эмүүд эсвэл шээс хөөх (триклометиазид, ацетазоламид, фуросемид г.м) эмүүдийг хамт хэрэглэвэл (дээр дурьдсан эмүүд кали шээсээр дамжин гадагшлахыг нэмэгдүүлсний улмаас цусан дахь кали-г багасгаж) зүрхний хэм алдалт үүсгэх аюултай. Иймээс хамт хэрэглэвэл маш болгоомжтой байх ёстой.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ЭХИЙН ХЭРЭГЛЭЭ
1. Тулобутерол эмийг жирэмсэн эхэд хэрэглэх үеийн аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй учраас БРЕТОЛ наалтыг жирэмсэн эхэд зөвхөн зайлшгүй тохиолдолд, өөрөөр хэлбэл эхэд үзүүлэх ач тус нь урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс давна гэж үзсэн тохиолдолд л хэрэглэхийг зөвшөөрнө.
2. Хархан дээр хийсэн туршилтаар, тулобутерол, хөхүүл хархны сүүтэй хамт гадагшилдаг нь тогтоогдсон учраас энэ бэлдмэлийг хөхүүл эхэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭХ
1. Энэ бэлдмэлийг 6-сараас доош насны хүүхдэд хэрэглэх үеийн аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй.
2. Энэ бэлдмэлийг хүүхдэд удаан хугацаагаар хэрэглэх талаар аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй. (“Гаж нөлөө” хэсгээс үзнэ үү).
ӨНДӨР НАСТАНД ХЭРЭГЛЭХ
Өндөр настай хүмүүсийн физиологийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурсан байдаг учраас эм бэлдмэлийг аль болох бага тунгаар хэрэглэх зарчмыг баримталдаг.