Ноофен эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв та итгэлгүй бол эмч, эм зүйчийн хамт шалгаж болно.
Бүрээсийг хоолны дараа хангалттай усаар даруулж ууна. Бүрээсийг зажлалгүй залгина.
Астени, айдас түгшүүр бууруулах: насанд хүрэгчидэд – 250-500 мг тунгаар өдөрт 3 удаа. Дангаар дээд тун 750 мг, 60-с дээш насны өвчтөнд -500 мг байна. Курс эмчилгээ 2-3 долоо хоног. Шаардлагатай бол 4-6 долоо хоног хүртэл үргэлжлүүлж болно.
Миниере өвчин (дотор чихний эмгэг) Өөр өөр гарал шалтгаант хажуугийн аппаратын алдагдал: Миниере өвчин (дотор чихний эмгэг) Өөр өөр гарал шалтгаант хажуугийн аппаратын алдагдалтай холбоотой эмгэгт – 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-7 өдөр, хажуугийн аппаратын эмгэгийн хүндрэл буурсан үед – 250-500 мг тунгаар өдөрт 3 удаа 5-7 хоног, цааш 250мг тунгаар 5 өдөр хэрэглэнэ. Эмгэгийн хөнгөн хэлбэрийн үед – 250 мг тунгаар өдөрт хоёр удаа 5-7 хоног, цааш 250мг тунгаар өдөрт нэг удаа 7-10 хоног ууна. Гэмтлийн улмаас хажуугийн аппаратын алдагдалтай холбоотой толгой эргэхэд – 250 мг тунгаар өдөрт нэг удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозын урьдчилан сэргийлэлтэнд: 250-500 мг тунгаар хүлээгдэж буй нэг цагийн өмнө, эсвэл кинетозын (толгой эргэх) эхний шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Шинж тэмдэг илэрвэл (бөөлжилт) үр дүн багатай байдаг.
Арихины түр зуурын хам шинжээс урьдчилан сэргийлэлтэнд: эмчилгээний эхний өдөр -250-500мг тунгаар өдөрт 3 удаа, 750 мг тунг унтахын өмнө; цааш тунг аажим бууруулна.