Бүх биеийг хамарсан уналт, таталтын үед: татвалзсан(клоник) уналт, чангарсан(тоник) уналт, тоник-клоник хавсарсан уналт, абсанс (ухамсарт ухаан балартаж өөрийн мэдэлгүй үйлдэл хийх), миоклоник уналт, атоник уналт; Леннокс-Гастогийн хам шинж зэргийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ); Эпилепсийн хэсэг газрын таталтын үед: уналтгүйгээр биеийн аль нэг хэсэгт таталдах болон хоёрдогчоор бүх биеийн таталдаандшилжиххам шинжийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ). Зан төрхийн хоёр туйлт өөрчлөлтийг эмчлэх болон түүнээс сэргийлэх зорилгоор тус бүр хэрэглэнэ.