Бэлдмэлийг сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрөөс (ө.х. биений юм ирсэн эхний өдөр) ууж эхэлнэ. Ярина бэлдмэлийг түрүүчийн хэрэглэж байсан бэлдмэлээ ууж дууссаны (хэрэв завсарлагатай уудаг бэлдмэл бол ердийн завсарлага дууссаны) маргаашаас эхлэн ууж эхэлнэ. Энэ өдрөөс нэг ч өдөр хоцроож болохгүйг анхаар. Гэхдээ 7 хоногийн завсарлагын дараагийн өдрөөс эсвэл өмнөх КОК-ын боодлын даавар агуулаагүй сүүлийн шахмалыг хэрэглэсэнээс хойш хэзээ ч оройтуулж хэрэглэж болохгүй. Шахмалыг, зааварт заасан ёсоор өдөр бүр тодорхой нэг цагт,бага зэргийн усаар даруулан уух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өдөр бүр нэг шахмалаар 21 өдрийн турш ууж хэрэглэнэ. Эхний боодол бэлдмэлийг ууж дуусгаад 7 хоногийн турш завсарлах бөгөөд энэ хугацаанд сарын тэмдэг ирэх ёстой. Сарын тэмдэг эхний боодол бэлдмэлийг ууж дуусаад сүүлийн шахмал хэрэглээд 2-3 хоносны дараа үзэгдэж эхлээд, дараагийн бэлдмэлийг ууж эхлэхийн өмнөхөн дуусдаг.
Үйлдвэрлэсэн улс: Герман