итамин В12-ын дутмагшилийг дагалдан илэрдэг эмгэгүүд: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт (Аддисон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитар цус багадалт), бусад цус багадалтын (төмөр дутагдалын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд хэрэглэнэ. Дараах бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил, архаг архидалт Мэдрэлийн өвчнүүд: Полиневрит, радикулит, гипотрофи, невральги (ялангуяа гурамсан мэдрэлийн невральги ), фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэт. Арьсны эмгэгүүд: Хайраст үлд, фотодерматоз, херпес хэлбэрийн дерматит, атопик дерматит Урьдчилан сэргийлэх зорилгоор: Бигуанидийн бэлдмэл, ПАСК, аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа болон ходоод гэдэсний замын эмгэгийн (ходоод, нарийн гэдэс тайруулах, Кроны өвчин, шимэгдэлт дутмагших хам шинж, спру г.м) улмаас витамин В12 –ын шимэгдэлт өөрчлөгдсөн тохиолдлууд, нарийн гэдэсний өвчнүүд, суулгалт, туяаны өвчний үед тус тус хэрэглэнэ.