Изофлуран нь бага зэрэг эфирийн хурцавтар үнэртэй байдаг нь түүний мэдээ алдуулалт эхлэлтийг бага зэрэг хязгаарладаг боловч мэдээ алдуулалт үүсэх болон сэрэх явц нь түргэн байдаг. Изофлураныг нарийн тохируулагчтай ууршуулагчаар хэрэглэх нь түүний мэдээ алдуулалтын тунг тогтоон хянахад тустай болно.