Амлодипин нь даралт буулгах эмчилгээний эхний сонголт бөгөөд даралт ихсэлттэй дийлэнх өвчтөний даралтыг хянахад ашиглагдаж буй гол төлөөлөл нь юм. Даралт буулгах дан эмэнд даралт нь хангалттай сайн буудаггүй өвчтөнд Амлодипиныг тиазидын шээс хөөх бэлдмэл, бета-адренорецепторт хориг үүсгэгч болон ангиотензин хувиргагч фермент хориглогч бүлгийн эмүүдтэй хавсарч хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Амлодипин нь зүрхний бах, титэм судасны спазм зэрэгтэй холбоотой зүрхний булчингийн ишемийн эмчилгээний эхний сонголтын эм юм. Амлодипиныг судасны нарийсал гэж батлагдаагүй хэдий ч эмнэлзүйн үзүүлэлтээр судас нарийсалын эмчилгээнд хэрэглэж болох юм. Зүрхний бах өвчинд амлодипиныг дангаар нь эмчилгээнд хэрэглэж болох ба нитратын бүлгийн эсвэл бета- хориглогч эмүүд үр дүнгүй байгаа үед бусад зүрхний бах өвчинд хэрэглэдэг эмүүдтэй хавсарч хэрэглэж болно.