Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ:Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ. Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ.
Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа:Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ. Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ.
Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ (Золлингер Эллисоны хам шинж):Эхлээд хоногт 2 шахмал (80мг пантопразол) хэрэглэнэ. Эмчлэгч эмч хувь хүний онцлогоос хамаарч тунг тохируулна. 2 шахмалаас их тунгаар хэрэглэж байгаа үед хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ.
Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын эмчилгээ:1 шахмалаар хоногт 2 удаа 2 антибиотиктой хамт хэрэглэнэ. Эхний шахмалыг өглөө, дараагийн шахмалыг оройны хоолны өмнө хэрэглэнэ.