Бэлдмэлд мэдрэг микрофлороор үүсгэгдсэн дараах халдвар: сахуу (ялангуяа бактери хадгалагч), хөхүүл ханиад (ялангуяа урьдчилан сэргийлэлт), трахома, бруцеллез, легионерийн өвчин, эритразма, листериоз, улаан эсэргэнэ, амебын гаралтай цусан суулга, заг хүйтэн нярайн салст бүрхүүлийн үрэвсэл, хүүхдийн уушгины үрэвсэл, Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн жирэмсэн эмэгтэйн шээс бэлгийн замын халдвар анхдагч тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөн), тетрациклин болон бусад эмүүд үр дүнгүй буюу зохихгүй байгаа насанд хүрэгсдийн хүндрэлгүй хламидоз (шулуун гэдэс ба шээс бэлгийн доод замын) чих хамар хоолойн эрхтний халдвар (гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), цөс дамжуулах замын халдвар (цөсний хүүдийн үрэвсэл) амьсгалын дээд ба доод замын халдвар (цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл), арьс ба зөөлөн эдийн халдвар (арьсны идээт өвчин, ялангуяа өсвөр үеийхний батгашил, халдварлагдсан шарх, цооролт, II-III зэргийн түлэгдэлт, тэжээлгүйдлийн яршил), нүдний салст бүрхүүлийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэХэрэх өвчтэй хүмүүс стрептококкын халдварын хүндрэлээс (гүйлсэн булчирхай ба залгиурын үрэвсэл) сэргийлэх зорилгоор хэрэглэнэТүүнчлэн эмчилгээ болон оношлогооны ажилбарын үед (гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэл, нүүр амны мэс ажилбар, зүрхний гажигтай өвчтөнг дурандах) халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэДотуур ууж хэрэглэнэНасанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 0.25-0.5г байх бөгөөд хоногт 1-2г-р хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай хэрэглэнэХүнд явцтай халдварын үед хоногийн тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно4 сараас 18 хүртэл насны хүүхдэд халдварын явц, биеийн жин, наснаас хамаарч хоногт 30-50мг/кг тунгаар 2-4 хувааж, 3 сар хүртэл насны хүүхдэд хоногт 20-40мг/кг-р тус тус хэрэглэнэИлүү хүнд явцтай халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болноСахуугийн нян хадгалагчийн (бактериноситель) эмчилгээнд 0.25г-р хоногт 2 удаа хэрэглэнэАнхдагч тэмбүүгийн ээлж эмчилгээнд хэрэглэгдэх нийт тун 30-40г бөгөөд эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэАмёбын гаралтай цусан суулгын эмчилгээнд насанд хүрэгсдэд 0.25г-р хоногт 4 удаа, хүүхдэд хоногт 30-50мг/кг-р 10-14 өдөр хэрэглэнэЛегионеллезийн үед 0.5-1г-р хоногт 4 удаа 14 өдөр хэрэглэнэЗаг хүйтний үед 0.5г-р 6 цагийн зайтай 3 өдөр, цаашдаа 0.25г-р 6 цагийн зайтай 7 өдөр тус тус хэрэглэнэГэдэсний хагалгааны өмнөх бэлтгэлд халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1г тунгаар мэс заслаас 19 цаг, 18цаг, 9 цагийн өмнө (нийт 3г) ууж хэрэглэнэ