Витамин А нь харааны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй(торлог бүрхэвчийн хэвийн үйл ажиллагааг хангахад). Тэрээр хучуур эд, салст бүрхэвчийн эпидермисийн үйл ажиллагаа, эсийн ялгаран хөгжих, шинэчлэгдэх болон өсөлтийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн тэр нь халдвар тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлж, яс үүсэх болон ясжилийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн үйл ажиллагаа, үр тогтох болон үр хөврөл хөгжихөд чухал үүрэгтэй. Витамин Е нь нүүрс-усны(глюкозын исэлдэлт болон гликогений задрал г.м.) болон липидийн(ханаагүй тосны хүчлүүдийн исэлдэлтийг саатуулснаар цусны урсгалыг зохицуулагч простагландин болон бусад хүчин зүйлсийн үүсэлтэнд нөлөөлнө) зэрэг олон төрлийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Витамин Е нь салстын болон эсийн дотоод бүтэцүүдийн мембраныг бэхжүүлж эритроцитийн задралыг(гемолиз) багасгадаг. Витамин А+Е-г өндөх настанд болон нүдний практикт, судас хатуурлын үед эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаанд, бэлгийн хөгжилтэй холбоо бүхий эмгэгшилүүд болон эвэрлэг бүрхүүл хатуурах зэрэг эмгийн эмчилгээнд хэрэглэнэ.