Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх:Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ:Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулахЦус харвалт үүсэх эрсдлийг бууруулах:Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгахЗүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгахЗүрхний бах үүсэх эрсдлийг бууруулахХүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн)Аторвастатиныг удамшлын гетерозигот гиперхолестеринемийн өгүүлэмжтэй анхны биений юм нь ирсэн охид болон 10-17 насны хөвгүүдэд нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин) аполипопротеин В-ын түвшинг багасгах зорилгоор хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ. Хэрэв тохирсон туршилтын хоолны дэглэмийн дараа дараах үзүүлэлт байгаа тохиолдолд:Холестерин-БНЛП-ын түвшин > 190мг/дл байгаа эсвэлХолестерин-БНЛП-ын түвшин > 160мг/дл байгаа ба энэ үед:Зүрх судасны өвчин эрт үед үүсэхэд удамшлын хувьд өртөмтгий эсвэлТухайн тохиолдолд хүүхдэд 2 эсвэл түүнээс дээш зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл байгаа Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.